Гал унтраах техник спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн тэмцээн энэ сарын 02-08-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо боллоо. Тус тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцов.
Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр шигшээ баг оролцсоноос эрэгтэй баг гал унтраах тархалтын төрөлд 25,08 секундын амжилтаар мөнгөн медалийн эзэд болж, улсынхаа рекордыг шинэчилсэн түүхэн амжилтаа ахиуллаа.
Тус багийн дасгалжуулагчаар Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Л.Булганхангай ажилласан юм.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.