АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Огноо: 2026-09-28
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, салааны захирагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 68 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд алба хаагчдыг сургаж, дадлагажуулах юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Прокурорын газар, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэд, зөвлөх инженер, сургагч багш нар сургалтыг удирдан чиглүүлж, онолын мэдлэг олгож байна.

Түүнчлэн объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагааны чиглэлээр дадлага сургуулилт хийж, ур чадвараа дээшлүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.221)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook