МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ СУРГУУЛЬ (UMAS)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-22
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ СУРГУУЛЬ (UMAS)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их сургууль 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, Шинжлэх Ухааны Академийн Их сургуулийн ректор, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Баттогтох нар гарын үсэг зурлаа.

Арга хэмжээ их сургуулийн “Сүлдэт” танхимд болж, хоёр байгууллагын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр талууд ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ, инновацын үйл ажиллагааг дэмжих, лабораторийн чадавх болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, практик байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, харилцан тохиролцов.

Энэхүү санамж бичиг нь үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны сүлжээнд тулгуурлан өндөр түвшний судалгаа хийх, суралцагчид зөвхөн мэдлэг эзэмших бус, шинэ мэдлэг бүтээх, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, инновацыг хөгжүүлэх чадвартай судлаач, мэргэжилтэн болгон бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook