Энэхүү номыг Дотоод хэргийн их сургуулийн Хэвлэл редакцын төвийн хамт олон санаачлан хэвлэж, Дотоод хэргийн их сургуулийн "Эцэг, эхийн зөвлөлийн дарга, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа болон тус зөвлөлийн гишүүд гардуулав.
Дотоод хэргийн их сургууль нь “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд багачуудын хөгжил, боловсролыг дэмжих, гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсээр байна.