ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ /GENDER SEAL/ -ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРЬТАЛ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-22
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ /GENDER SEAL/ -ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРЬТАЛ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь "Монгол Улсад хууль сахиулах салбарт хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг ахиулах" төслийг үндэсний түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Дотоод хэргийн их сургуульд "Жендэрийн гэрчилгээжүүлэлт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх урьдчилсан үнэлгээний танилцуулга, нээлтийн үйл ажиллагаа, сургалтыг Жендэрийн үндэсний хороотой хамтран 2026 оны 05 дугаар сард зохион байгуулж, Их сургуулийн үйл ажиллгаанд үнэлгээ хийх ажлыг хамтран зохион байгуулсан.

Урьдчилсан үнэлгээний дүнг Их сургуулийн Жендэрийн дэд зөвлөлд танилцуулах семинар, хэлэлцүүлгийг өчигдөр /2026.09.17/-ны өдөр Багшийн хөгжлийн төвд зохион байгууллаа.

Тус зөвлөлөөс гарсан үр дүнд үндэслэн жендэрийн тэгш байдлыг хангах, цаашид Gender Seal үнэлгээ хийлгэх бэлтгэл ажлын хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook