“Монголын арбитрын өдөр-2026” олон улсын хуралд оролцлоо

Огноо: 2026-09-22
“Монголын арбитрын өдөр-2026” олон улсын хуралд оролцлоо
Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр дамжааны иргэний эрх зүйн мэргэшсэн багцын суралцагчид 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Монголын арбитрын өдөр-2026” олон улсын хуралд оролцлоо.

Монголын Олон Улсын Арбитраас уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын хуралд Монгол Улс, АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Япон болон бусад орны хуульч, арбитрч, судлаачид оролцож, олон улсын туршлагаа хуваалцаж, хил дамнасан бизнесийн маргаан, арбитрын шийдвэрийн хэрэгжилт, олон улсын арбитрын шинэ чиг хандлага, арбитрчийн хараат бус байдал зэрэг чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хурал нь олон улсын арбитрт маргаан шийдвэрлэх ажиллагааны талаарх онолын мэдлэгээ практик хэрэглээтэй уялдуулан ойлгох, олон улсын мэргэжилтэн, судлаачдын туршлага, байр сууринаас суралцах, мэргэжлийн хүрээллээ өргөжүүлэх, цаашдын мэргэшүүлэх дадлагыг МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитерт хийх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook