“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа нь зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлүүлэгчдийн уншигчидтай уулзах, шинэ ном бүтээлээ танилцуулах, номын нээлт хийх, гарын үсэгтэй ном худалдаалах, шүлэг, яруу найргийн уншлага зэрэг өргөн хүрээнд зохион байгуулдаг.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн төв номын сан оролцож, Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойд зориулсан үе үеийн эрдэмтэн, судлаачид, профессор багш нарын оюуны хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн “Профессорын эрдмийн дээжис” 120 боть ном , багш, албан хаагчдын ном бүтээлээс нийтийн хүртээл болгосон юм.