АХМАД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-30
АХМАД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АХМАД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн харьяа “Боомтынхон”, “Охидын манлайлал” клубээс “Ахмад үеийн төлөөлөлтэй хийх уулзалт, ярилцлага”-ыг өчигдөр /2026.10.29/ зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Хилийн шалган нэвтрүүлэх албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад үеийн төлөөлөл, бэлтгэл хурандаа Б.Батсүхийг урьж ажил, амьдралын нь арвин түүхээс хуваалцсан юм.

Тэрээр уулзалтын үеэр мэргэжлээ хэрхэн сонгосон, ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан, шалган нэвтрүүлэх албаны онцлог, түүхэн дурсамжуудаа Хилийн албаны сургуулийн сонсогч, суралцагч, нарт хуваалцаж, тэдэнд сургамж, урам зориг өгсөн уулзалт боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook