logo

“Academia” клуб

“Academia” клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дэргэдэх “ACADEMIA” хүний хөгжлийн клубыг Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, ахмад Ш.Эвсанаа үүсгэн байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, сонсогч, суралцагчдын академик болон хувь хүний чадварыг хөгжүүлэх, идэвхтэй оролцоог нь дэмжих олон талт ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн.

КЛУБЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

- Эрхэм зорилго: Өөрийгөө нээх, бусдыг таних;

- Алсын хараа: Сонсогч, оюутан, залуучуудын академик болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх;

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

- Харилцаа, харилцааны ур чадвар;

- Мэтгэлцээн, мэтгэлцэх ур чадвар;

- Хүний хөгжил, хүний хөгжлийн чиг хандлага;

- Илтгэх бичих, илтгэл тавих арга техникт суралцах

ЗОРИЛГО

Клубын үйл ажиллагааны зорилго нь сонсогч, суралцагчдыг өөртөө итгэлтэй, мэдлэг, чадвартай, багаар хамтран ажиллах чадвартай болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тогтмол сургалт, семинар, туршлага солилцох уулзалт, эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээний тэмцээнд оролцох, илтгэх урлагийн сургалтад хамрагдах зэрэг олон арга хэмжээнд оролцож ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Отгонтэнгэр Их сургуулиудын клубын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сургалт, мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн олон улсын болон улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хуралд сонсогч, оюутнуудыг удирдан дэмжиж, удаа дараагийн амжилтуудыг үзүүлсээр байна.

“Academia” клуб нь суралцагчдыг мэдлэг, ур чадварт суралцуулахаас гадна нийгэмд өөрийгөө таниулах, зөв хандлага, харилцааг бий болгоход хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

“Academia” клубын гишүүд клубын зорилго, үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” ТББ-ын албан ёсны гишүүнээр элссэн нь гишүүд, сонсогч, оюутнуудын хувьд суралцах, хөгжих боломжийг нээсэн юм.

2025-2026 оны хичээлийн жилээс “Academia” клубын чиглүүлэгч багшаар Нийгмийн ухааны тэнхимийн багш, ахлах дэслэгч А.Мөнхцэцэг, клубын тэргүүнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 511 дүгээр дамжааны сонсогч С.Цэндзэсэм сонгогдон ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн сайн дураараа нэгдсэн, нээлттэй гишүүнчлэлтэй өөрийгөө хөгжүүлэх зорилго, хүсэл тэмүүлэлтэй хэн бүхэнд “Academia” клуб үргэлж нээлттэй байх болно!

“ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ, ЗАЯА ХИЧЭЭНЭ”