logo

“Манлайлагч” клуб

“Манлайлагч” клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Дотоод хэргийн их сургуулийн захирлын санаачилгаар сонсогч, суралцагчдын хувь хүний хөгжил, манлайлал, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сайн мэргэжилтэн, шилдэг хүний нөөц болон бэлтгэгдэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Манлайлагч” клубийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан.

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

“Манлайлагч клуб” нь “Дэйл карнеги трэйнинг” сургалтын төвтэй хамтран багийн гишүүнээс манлайлагч руу шилжих сэтгэхүйн өөрчлөлтийг бий болгох, манлайлагч байхад юу хэрэгтэйг олж мэдэх, өөрийн зөв үйлдэл, шийдвэр, харилцаа, чиг хандлагаараа анги, хамт олондоо эерэг нөлөө үзүүлэх тэрхүү аргад суралцах боломжийг гишүүддээ олгох юм.

Тус клуб нь их сургуулийн 1-3 дугаар дамжааны 28 сонсогч, суралцагчийн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.