logo

“Харуул занги” клуб

“Харуул занги” клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн дэргэдэх “Харуул занги” клуб нь Дотоод хэргийн их сургуулийн 80 жилийн ой, Хилийн албаны тэнхимийн 40 жилийн ойг угтан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Тус клуб нь Ерөнхий зохион байгуулагчаар Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, зохион байгуулагчаар тэнхимийн багш нар, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдэн үйл ажиллагаа явуулдаг.

КЛУБЫН ЗОРИЛГО

“Харуул занги” клуб нь Цэргийн болон Хил судлалын шинжлэх ухаан, бусад шинжлэх ухааныг танин мэдэх суралцагчдыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд сургах, дадлагажуулах, зохион байгуулах, мэдлэг, дадлага, чадвар олгоход оршино.

КЛУБЫН ЗОРИЛТ

- Сонсогчдын хөгжлийг эрхэмлэн гишүүдийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх;

- Гишүүдийг шударга, эх оронч, хилчин үзэлтэй манлайлагч болгон суралцуулах;

- Гишүүдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлж, зорилго, тэмүүлэлтэй, урлаг, спортод дуртай, эрүүл чийрэг болгон төлөвшүүлэх;

- Гишүүдийг номтой нөхөрлүүлэх, судалгааны ажилд сурган дадлагажуулах;

- Гишүүдийг цэрэгжилт, жагсаалч, соёлч, дүрэмч ажиллагаанд сургах, сонсогчдод зөв үлгэрлүүлэх