“Forensic english” клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Энэ клуб нь Сонсогч, суралцагчдын хөгжилд хувь нэмэр оруулахаар “Forensic English” англи хэлний ярианы клуб нь Шинжлэн магадлахуйн чиглэлээр суралцаж буй идэвхтэн сонсогч нарын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн англи хэлний мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, шинэ төрлийн шинжилгээ судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох, мэргэжлийн англи хэлний чадвараа ашиглан өөрийгөө хэрхэн хөгжүүлэх гарцыг олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Удирдагч багш, цагдаагийн хошууч Ц.Нандинцэцэг ажилладаг бөгөөд тус клуб нь нийт 15 гишүүнтэй.
ЗОРИЛГО
Шинжлэн магадлах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудынмэргэжлийн англи хэлний хэрэглээ, ярианы чадварыг хөгжүүлэх.
ЗОРИЛТ
Оюутнуудыг англи хэлээр чөлөөтэй харилцах чадварт сургаж, мэргэжлийн нэр томьёоны мэдлэгийг нэмэгдүүлэн, олон улсын түвшний эх сурвалж ашиглах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах болон илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд оршино.
КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Шүүх шинжилгээний салбарын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг хөгжүүлж, ярианы болон илтгэх ур чадварыг сайжруулан, олон улсын эх сурвалж, судалгааг уншиж ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэлэлцүүлэг, кейс анализ, харилцан ярианд суурилсан сургалтыг зохион байгуулахад оршино.



