logo

“Фокус” клуб

“Фокус” клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Криминалистикийн болон шинжлэн магадлах ухааны чиглэлээр өөрийнхөө мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, дээшлүүлэх сонирхолтой суралцагчдыг анх 2010 онд “Шинжээч-сонсогч” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2015 оноос “Фокус” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

КЛУБЫН ЗОРИЛГО

Төрөл бүрийн мөр үүсэх зүй тогтол болон гэмт хэргийг илрүүлэх, нотлоход ач холбогдолтой мэдээлэл цуглуулах зүй тогтлыг судлах, туршилт хийх замаар сонсогч, оюутанд криминалистикийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлалыг төлөвшүүлэх, хэргийн газрын үзлэг хийх, криминалистикийн шинжилгээний аргачлалд суралцуулах, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйг эзэмшүүлэх мөн гэрэл зургийн олон төрлөөр сургалт, зөвлөгөө өгч, улмаар гэрэл зурагт дур сонирхолтой болгох, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд болон ахуй амьдралдаа гэрэл зургийг ашиглах чадвар, дадал эзэмшүүлэхэд оршино.

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль, эдийн засгийн сургуулийн 3,4-р дамжааны суралцагчдад Хэргийн газрын үзлэг хийх ажиллагаа сэдвээр сургалтын тогтолт зохион байгуулдаг. “Оюунлаг шинжээч” шатар, даамны аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулдаг. Хэргийн газрын ул мөр илрүүлэх бэхжүүлэх талаар сургалт болон сургалтын тоглолт зохион явуулдаг.