“Justice” клуб
КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээн, шүүхийн мэтгэлцээний “Justice” клуб нь Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, илгэх мэтгэлцэх урлагаар хичээллэх, өөрийгөө зөв илэрхийлэх чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчин болж төгсөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой байгуулагдсан.
КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
7 дахь жилдээ илтгэх урлаг,парлмаментын мэтгэлцээн, шүүхийн мэтгэлцээн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубийн үндсэн үйл ажиллагааны хүрээ: Илтгэх мэтгэлцэх урлагаар хичээллэх, гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилд суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
Клубийн бүтэц, зохион байгуулалт: Клубийн өдөр тутмын үйл ажиллагааг клубийн удирдах зөвлөлийн гишүүд , Клубийн удирдлагын үйл ажиллагааг Нийтийн эрх зүйн болон Хувийн эрх зүйн тэнхимийн багш нар тус тус хэрэгжүүлнэ.
7.1 Клубийг удирдаж байгаа багш нь дараахь бүрэн эрхтэй:
• Клубийг аливаа түвшинд төлөөлөх;
• Удирдах зөвлөлийн гишүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах;
• Клубийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, хурлыг даргалах;
• Клубийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Клубийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түүнийг хянах
Клубийн удирдах зөвлөл нь гишүүд дундаас сонгогдсон 5-7 гишүүнтэй байна. Клубийн удирдах зөвлөлийн гишүүд клубийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын нэгдсэн графикийн дагуу явагдаж байгаа эсэхийг хяналт тавьж ажиллах , гишүүдийг удирдах , зөвлөх чиглүүлэх үүрэгтэй.



