"Анхны тусламж" клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Анхны тусламжийн клуб нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн, нийт 18 гишүүнтэй сонсогчдын сайн дурын байгууллага юм. Тус клуб нь хүмүүнлэгийн үнэт зүйлсийг сурталчилж, нийгмийн үйлчилгээ болон сайн дурын ажлыг зохион байгуулан, цусны донорын өдөрлөг, эрүүл мэндийн сургалт, нийгмийн эмзэг бүлгүүдэд туслах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна.
ЗОРИЛГО
Клуб нь анхны тусламжийг зөв олгох дадлага сургалт, бэлтгэлийг хангах чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.
ҮНДСЭН ЗАРЧМУУД
Сайн дурын үйлчилгээ: Улаан загалмайн нийгэмлэг нь ямар нэгэн ашиг хонжоо хайхгүйгээр сайн дурын үндсэн дээр хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Гишүүд өөрийн хүсэл зоригоор бусдад туслахаар нэгддэг. Нэг байх ба Дэлхий нийтийн: Улс орон бүрд зөвхөн нэг улаан загалмайн нийгэмлэг байх бөгөөд бүх хүнд нээлттэй. 192 орны нийгэмлэгүүд дэлхий даяар тэгш эрхтэй хамтран ажилладаг.
КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Гамшгийн үед тусламж үзүүлэх: Байгалийн гамшиг, осол аюулын үед яаралтай хүнсний тусламж, хувцас хунар, түр байраар хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг хүргэдэг. Эрүүл мэндийн тусламж, цусны сан: Цус сэлбэлтийн үйлчилгээ, цусны донорын аян зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, анхны тусламжийн сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлдэг.
ХЭТИЙН ЗОРИЛГО
Анхны тусламжийг хүн бүрд хүртээмжтэй зааж сургах болон, Гамшгийн үед ажиллах хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй сайн дурын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон нийт болон байгууллага клубын үйл ажиллагааг улам дэлгэрүүлж илүү олон гишүүнтэй болох.



