"Динамик" буудлагын клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлэн байдлыг дэмжих, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын эх оронч үзлийг төлөвшүүлэх, галт зэвсгийн аюулгүй ажиллагааны соёлыг суулгах, буудагчийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Динамик" буудлагын клубийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D) бригадын генерал Т.Сүхболдын санаачилгаар байгуулагдсан. Тус клуб нь ДХИС-н багш, албан хаагч, сонсогч, суралцагчдаас бүрдсэн нийт 58 гишүүнтэй бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гаригт галт зэвсгийн тухай ойлголт, галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагаа, буудлага үйлдэх техник, арга зүйд суралцдаг болно.



