"Гал унтраах техник, спорт" клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол улсад үүсэн байгуулагдаад 70 гаруй жил болж буй гал унтраах техник спортоор сүүлийн 30 жилийн хугацаанд тус сургуулиас 250 гаруй спортын цол зэрэгтэй тамирчдад төрөн гарч, бүс, улс, олон улс, азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улсын шигшээ багийн 30-40 хувийг манай сургуулийн төгсөгчид бүрдүүлж, 1992 оноос хойш зохион байгуулагдсан тэмцээнд тасралтгүй оролцож, дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтуудад өндөр амжилт үзүүлсээр ирсэн.
КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Онцгой байдлын сургууль нь Галын техникч, Гал түймэртэй тэмцэх байгууллагын ажилтан - Эрх зүйч, Онцгой байдлын байгууллагын ажил - Эрх зүйч, Онцгой байдал - Гамшгаас хамгаалах алба зэрэг мэргэжлээр Онцгой байдлын бaйгууллагын боловсон хүчнийг 1992 оноос одоог хүртэл бэлтгэж байна.
БАГ ТАМИРЧДЫН ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ
- 2010 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 1 дүгээр байр;
- 2011 онд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1 дүгээр байр;
- 2012 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 1 дүгээр байр;
- 2013 онд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1 дүгээр байр;
- 2014 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар байр;
- 2015 онд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар байр;
- 2016 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 5 дугаар байр;
- 2017 онд клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр;
- 2018 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар байр;
- 2019 клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр;
- 2019 онд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар байр;
- 2023 онд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1дүгээр байр;
- 2024, 2025 онуудад тус тус амжилттай оролцсон байна.
Мөн 2 төрөлтийн рекорд улсын дээд амжилтыг манай төгсөгчид эзэмшиж байна. Клубын үйл ажиллагааг Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа С.Баттөмөр 2009-2022 он хүртэл удирдан зохион байгуулж, 2022 оноос одоог хүртэл тэнхимийн дэд профессор, хошууч Л.Булганхангай дасгалжуулагч, багшаар ажиллаж, жил бүр 9-10сонсогчийн элсүүлэн суралцуулж, бэлтгэл сургуулилтыг батлагдсан төлөвлөгөө, тусгай хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.



