"Хууль сахиулагч" клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
“Хууль сахиулагч клуб” нь 2013 оны 04 сарын 15-ны өдөр, 37 гишүүнтэйгээр нээлтээ хийсэн, клубийн удирдагч, санаачлагч багш Я.Цэлмэн ажиллаж байсан одоо дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн хошууч Н.Сайнбаяр, багш, цагдаагийн ахлагч М.Билгүүн нар удирдан ажиллаж байна.
КЛУБЫН ЗОРИЛГО
Клубийн эрхэм зорилго нь Дотоод хэргийн их сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж, сонсогч оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль сахиулах дадлагын ажлаар хангах, хууль сахиулах ажлын дадлага туршлага, мэдлэг чадвартай, бүтээлч хандлагатай сонсогч, оюутнуудыг олноор төрүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Эрхэм зорилгын хүрээнд ДХИС-ийн болон бусад их дээд сургуулиудын харьяа клубүүдтэй хамтран ажиллаж байна
КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Дотоод хэргийн их сургуулийн анхны хүндэт доктор, хошууч генерал Д.Сандаг-Очирын нэрэмжит “Хууль сахиулагч” клубийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж клубийн гишүүн болох сонирхолтой суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Клуб нь сонсогч оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль сахиулах дадлага туршлагыг олж авах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхтэй оролцох, мэдлэг чадвартай, бүтээлч хандлагатай сонсогч, оюутнуудыг олноор төрүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлд илүү анхаарч ажилладаг.



