logo

"Inside" клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Хууль зүйн сургуулийн, нийгмийн ухааны тэнхимийн дэргэдэх Сэтгэл зүй сонирхогч оюутан, сонсогчдын Inside клубыг 2021 онд тус тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч А.Баярцэцэг үүсгэн байгуулсан байдаг. Тус клуб нь сонсогч суралцагчдад сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах, онолын мэдлэгийг практикт хослуулан хэрэглэх замаар тэдний бие даан суралцах, бусдыг ойлгох, харилцааны болон ёс суртахууны чадамжийг дээшлүүлэх, хамтран хөгжих, харилцан дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүр их сургуулийн сонсогч, суралцагчдын клубын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тухайн жилд хийсэн ажиллаа тайлагнан, бүрэлдэхүүн сургуулийн сонсогч, суралцагчдыг гишүүнээр элсүүлж, гишүүд, дэмжигчид болон ерөнхий боловсролын сурагчдад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Тухайлбал өөрийн сэтгэл зүйн төлөв байдлыг танин мэдэж, бусдыг сонсох чадварт суралцах замаар мэргэжлийн онцлог, давуу талыг илэрхийлсэн танилцуулга бэлтгэх, суралцахуйд тулгарч буй бэрхшээл, шалгалтын сэтгэл зүйг даван туулах аргад суралцах, харилцааны болон сэтгэл зүйн ур чадварт суралцахад дэмжлэг үзүүлэх, ерөнхий боловсролын сурагчдад сэтгэл хөдлөлөө удирдах, сайн сонсогч байхын ач холбогдол, давуу талыг танилцуулах, стресс тайлах булан ажиллуулах зэрэг уламжлал болгон хийж хэвшсэн олон ажлууд байна.

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2025-2026 оны хичээлийн жилд Inside клубын чиглүүлэгч багшаар нийгмийн ухааны тэнхимийн багш, ахлах дэслэгч Ц.Нямцэцэг, клубын тэргүүнээр Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч Б.Баяржавхлан, гишүүнээр Хууль зүйн сургуулийн 241 дүгээр дамжааны суралцагч Э.Аасүрэн, 212 дугаар дамжааны суралцагч Б.Анударь, 211 дүгээр дамжааны суралцагч Г.Амаржаргал, Цагдаагийн сургуулийн 314 дүгээр дамжааны сонсогч Н.Анар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 512 дугаар дамжааны сонсогч О.Ариунзаяа, О.Ганцэцэг, 511 дүгээр дамжааны сонсогч А.Цэндсүрэн, Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч П.Ёндонпил, Д.Мягмар-Очир, Ц.Ууганбаатар нар ажиллаж байна. Inside клубын гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд хамтран ажиллаж, хөгжих сэтгэлгээтэй сонсогч, суралцагч, хамтран ажиллах клуб, сургуулиудад манай үүд хаалга нээлттэй. Та бүхнийг урьж байна.

Өөрийгөө танин мэдэх нь бусдыг ойлгох түлхүүр юм.