"Цагдаа судлал" клуб

КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
“Цагдаа судлал” клуб нь анх 2008 онд Цагдаагийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Таванжин, багш, цагдаагийн ахмад Б.Одмандах нарын санаачлагаар байгууллагдаж, анх 13 сонсогчтойгоор сургалтын ажлаа явуулж эхэлсэн.
КЛУБЫН ЗОРИЛГО
“Цагдаа судлал” клубын зорилго нь гишүүн сонсогчдод цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хичээлийн хөтөлбөрөөс гадуур нэмэлт практик сургалтаар олгох, зөвлөгөө өгөх, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд оршино. Мөн цагдаагийн байгууллагын нэгж, хэсгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хамтран судалж, илрүүлэн, үйл ажиллагааг сайжруулах талаар санал дэвшүүлэх замаар мэргэшсэн, чадварлаг алба хаагчийг бэлтгэхэд чиглэнэ.
КЛУБЫН АЧ ХОЛБОГДОЛ
Сонсогчид клубын гишүүн болсноор гадаад болон дотоодын цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх шинэ мэдлэг, мэдээллийг олж авч, хэсгийн байцаагч (төлөөлөгч)-өөр бие даан ажиллахад тулгарч болох хүндрэлүүдийг урьдчилан танин мэдэх боломж бүрдэнэ. Мөн эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад шаардлагатай сэтгэл зүйн болон амьдрах ухааны ур чадварыг цагдаагийн алба хаагчийн байр сууринаас эзэмшиж, түүнчлэн судалгааны ажлын үндсэн арга зүйг тодорхой хэмжээнд сурч хөгжүүлнэ.



