Хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Н.Наранжамц, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор А.Муратхан, доктор, профессор Ц.Ганболд болон бусад эрдэмтэн, судлаачид ололцож, “Хил судлал”-ын шинжлэх ухааны түүхэн уламжлал, өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Хил судлал”-ын шинжлэх ухааныг бодлогын түвшинд хөгжүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.