ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-13
ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗОХИОГЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Судлаач О.Нямдаваагийн туурвисан “Монголын нууц товчооны урианхай шинэ тайлбар” бүтээлээр зохиогч уншигчдын уулзалтыг Их сургуулийн Төв номын сангийн Генерал танхимд 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Г.Ганболд, бригадын генерал Т.Хүрэлбаатар болон үе үеийн шавь нарынх нь төлөөлөл, Их сургуулийн судлаач, алба хаагч, сонсогч, суралцагчид оролцов.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар “Судлаач О.Нямдаваа энэхүү бүтээлийг туурвихдаа түүхийн эх сурвалжуудыг магадлан нягталж, логик дүгнэлтийн аргаар тайлбарласан нь шинэлэг юм" гэж онцлон тэмдэглэв.

Ахмад багш, цагдаагийн хурандаа О.Нямдаваа таны эрдмийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook