“АХМАДААС СУРАЛЦЪЯ” НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-13
“АХМАДААС СУРАЛЦЪЯ” НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“АХМАДААС СУРАЛЦЪЯ” НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын газрын Гадаад хэлний институтээс ахмад багш нарын мэдлэг, туршлага, үнэт сургамжийг залуу хойч үед өвлүүлэх, багш, алба хаагчдын харилцан суралцах, хамтран хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор өчигдөр /2026.11.12/ “Ахмадаас суралцъя” нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад тус институтийн ахмад багш, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Ганчимэгийг урьж оролцуулсан бөгөөд ахмад үеийнхний мэдлэг, туршлагыг залуу багш нартаа өвлүүлэх, багшийн мэргэжлийн ёс зүй, хамт олны үнэ цэнийг эрхэмлэх, мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил сургамжаасаа хуваалцан санал солилцож, халуун дотно яриа өрнүүллээ.

Энэхүү уулзалт нь үе хоорондын харилцаа, хүндлэл, залгамж чанарыг бэхжүүлж, ахмад үеэс суралцан, туршлагаа хуваалцаж, хамтдаа манлайлахын үнэ цэнийг илэрхийлсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook