✅ Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх “AeroX Club” дроны клуб үйл ажиллагаагаа эхлүүллээ.
✅ Орчин үед дроны технологи нь зөвхөн сонирхлын хүрээнд хязгаарлагдахгүйгээр аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт, эрэн хайх, аврах ажиллагаа, хил хамгаалалт зэрэг олон салбарт өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэхүү клуб нь сонсогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, цаашлаад мэргэжлийн үйл ажиллагаандаа шинэлэг арга хэрэгсэл нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.