✅ Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимээс сонсогч, оюутнуудын дунд “Криминалистик-2026” эрдэм шинжилгээний хурлыг 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
✅ Энэхүү хуралд Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль, Хууль зүйн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Отгонтэнгэр их сургуулийн сонсогч, оюутнууд 40 гаруй илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 12 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв.
✅ Тэргүүн байранд Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч О.Анхцэцэгийн “Сүлжээний тоон ул мөр (network forensics)-ийн онол, практик туршилт”, дэд байранд Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч М.Чинбатын “Цахим нотлох баримтыг хадгалах, шилжүүлэх, үнэлэх эрх зүйн зохицуулалтын олон улсын туршлага ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт”, гутгаар байранд Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн сургуулийн Эрх зүйн 4 дүгээр курсийн оюутан Д.Очирпүрэвийн “Deepfake өгөгдлийн шүүх шинжилгээний шинэ сорилт ба шийдэл” илтгэлүүд шалгарлаа.
✅ Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь сонсогч, суралцагчдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих арга зүйд суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах, эрдэмтэн багш нараасаа зөвлөгөө авах боломжийг өгсөн үр дүнтэй хурал боллоо.