✅ Монгол Улсын гавьяат хуульч, Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо ба эрүүгийн процессын харилцан хамаарал” сэдвээр 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг амжилттай хамгааллаа.
✅ Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуй, дотоод хэргийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам нь криминологи, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүйн чиглэлээр 20 гаруй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвиж, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 50 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ. Мөн тэрбээр Цагдаагийн академи болон Дотоод хэргийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд 30 гаруй жил үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүгийн процесс, криминологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг билээ.
✅ Доктор (Sc.D), профессор Д.Зүмбэрэллхам нь 1984 онд ОХУ-ын Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001 онд МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр 1992 онд Цагдаагийн дээд сургуульд багшаар ажиллаж эхлэн, багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг 2006 он хүртэл хашиж, Дотоод хэргийн их сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш юм.
✅ Монгол Улсын төрийн алба, тэр дундаа төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий салбарт ажил, амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Монгол Улсын гавьяат хуульч, Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам танд халуун баяр хүргэж эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье.