-Хилийн албаны сургуулийн баг, тамирчид таван жил дараалан аваргын алтан цомыг өргөж байна-
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын 2026 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээний аваргууд өнөөдөр /2025.04.24/ тодорлоо.
Багийн нийлбэр дүнгээр:
🥇 Тэргүүн байр - Хилийн албаны сургууль
🥈 Дэд байр – Цагдаагийн сургууль
🥉 Гутгаар байр – Шинжлэн магадлах ухааны сургууль
Эрэгтэй салааны төрөлд:
🥇 Тэргүүн байр - Ахмад Г.Даваадорж ахлагчтай Хилийн албаны сургуулийн баг
🥈 Дэд байр - Цагдаагийн дэслэгч С.Лхагвадорж ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг
🥉 Гутгаар байр – Дэслэгч Б.Цэнд-Аюуш ахлагчтай Онцгой байдлын сургуулийн баг
Эмэгтэй тасгийн төрөлд:
🥇 Тэргүүн байр – Дэд түрүүч Л.Хонгорзул ахлагчтай Хилийн албаны сургуулийн баг
🥈 Дэд байр – Дэд түрүүч Г.Энхжин ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг
🥉 Гутгаар байр - Дэд түрүүч Э.Ариунзаяа ахлагчтай Шинжлэн магадлах ухааны сургуулийн баг
Тус тэмцээн нь 2 өдрийн турш үргэлжилж, ийнхүү өнөөдөр аваргууд тодров. Тэмцээний эхний өдөр багууд гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын дасгал, норматив, галын бэлтгэлийн норматив, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативаар өрсөлдсөн бол өнөөдөр Сургалт, бэлтгэлийн төвд иж бүрэн агсамж, буутай марш үйлдэх явцдаа 6 цэгийг дамжин даалгавар гүйцэтгэсэн юм.
Төрийн тусгай алба хаагчийн албаны бэлэн байдал, авхаалж самбаа, хурд, хүч, эр зориг, тэсвэр хатуужил, хамт олонч байдлыг харуулж, тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэе.