✅ Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш нар болон оюутнууд “Хуулийн сэтгэл судлал” хичээлийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаа, мэргэжлийн практик орчин, сургалтын хэрэглэгдэхүүнтэй танилцлаа. Тодруулбал, Шинжлэн магадлах ухааны сургуулийн лаборатори, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцахын зэрэгцээ Дотоод хэргийн их сургуулийн түүхийн музей, Сэтгэл судлалын институтийн үйл ажиллагаа, Полиграфийн кабинет, Гэмт хэргийн музей зэрэг сургалт, судалгааны нэгжүүдийн үйл ажиллагааг сонирхсон юм.
✅ Энэ үеэр Шинжлэн магадлах ухааны сургуулиас заадаг шүүх сэтгэц, гэм судлалын хичээлийн агуулгыг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн “Хуулийн сэтгэл судлал” хичээлтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.
✅ Дотоод хэргийн их сургуулийн Сэтгэл судлалын институт, Шинжлэн магадлах ухааны сургуулиас зохион байгуулсан энэхүү танилцах үйл ажиллагаа нь оюутнуудын онолын мэдлэгийг практиктай холбох, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсны зэрэгцээ цаашид сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах үндсийг тавьсан үр дүнтэй уулзалт болсныг талууд онцоллоо.