✅ Хил хамгаалах ерөнхий газар, ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль хамтран гэрээт “Хилчин-Ахлагч” бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгууллаа. Сургалтыг 7 чадамжийн хүрээнд Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн байрлалд явуулав. Тус сургалтад нийт 120 гаруй цэргийн албан хаагч хамрагдаж амжилттай төгслөө.
✅ Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ХХЕГ-ын Хүний нөөцийн газрын дарга, хурандаа И.Батзолбоо, “Ахлагч” МБС-ийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбилэг болон эцэг эхийн төлөөлөл оролцов.
✅ Тус сургалт нь хугацаат цэргийн алба хаах хугацаандаа “Хилчин” бэлтгэх сургалтад хамрагдаж, 11+1 буюу 11 сар цэргийн алба хаагаад 1 сарын хугацаанд нэмэлт сургалтад хамрагдан, улмаар гэрээт ахлагчийн албан тушаалд томилогдон дэд ахлагч цол хүртдэгээрээ онцлогтой.