Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн дэргэдэх “Хууль сахиулагч клуб” нь тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Я.Цэлмэнгийн санаачилгаар 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан.
Клубын эрхэм зорилго нь ХСИС-ийн эрхэм зорилгыг дээдэлж, сонсогч оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль сахиулах дадлага ажлаар хангах, хууль сахиулах ажлын дадлага туршлага, мэдлэг чадвартай, бүтээлч хандлагатай сонсогч, оюутнуудыг олноор төрүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршдог.
"Хууль сахиулагч клуб" нь Хууль сахиулахын их сургуулийн анхны хүндэт доктор, хошууч генерал Д.Сандаг-Очирын нэрэмжит бөгөөд тус клубын үйл ажиллагааг Цагдаагийн сургуулийн удирдлага, тэнхимийн багш нар тогтмол дэмжиж ажилладаг ба үйл ажиллагаа нь өргөжин тэлж клубын гишүүн болох сонирхолтой суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Тус клуб нь анх 2004 онд байгуулагдсан бөгөөд парламентын мэтгэлцээнийг хөгжүүлэх, түүнийг сонирхогчдыг нэмэгдүүлэх, сонсогч, оюутнуудын илтгэх, мэтгэлцэх ур чадвар, соёлыг дээшлүүлэх, тэдэнд илтгэх болон мэтгэлцэх урлагийг ойлгуулан таниулах зорилготойгоор байгуулагджээ.
Тус клубт Цагдаагийн сургуулийн ахлах багш, цагдаагийн ахмад Н.Манлайбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амаржаргал, багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваажав, МҮОНРТ-ийн хуулийн зөвлөх, Хил хязгааргүй хуульчид төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг, Б.Тунгалагнаран, СБД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Сэлэнгэ, ЭЦГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Лхамсүрэн, Б.Эрдэнэбилэг, н.Саруултөгөлдөр, Э.Шижир, н.Золзаяа нар анхдагч гишүүд байсан юм.
Эдгээр авяъаслаг, чадварлаг залуучуудын залгамж халаа болж БЗД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Түвшинбаяр, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч н.Сэргэлэнбаатар, Хэнтий аймгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Зориг-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Ганзориг, шинжээч, цагдаагийн дэслэгч н.Баяраа нар уран илтгэл, парламентын болон шүүхийн мэтгэлцээний тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байжээ.Тус клубын гишүүдээс
Түүнчлэн Х.Түвшинбаяр, 221 дүгээр дамжааны сонсогч Н.Идэрзориг нар 2011 онд Үндэсний шилдэг уран илтгэгчээр тус тус шалгарч байсан амжилтуудыг үзүүлж байжээ.
Одоо тус клуб нь Цагдаагийн сургуулийн ЭБШ эрх зүйн тэнхимд харъяалагддаг бөгөөд ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амаржаргал удирдан ажиллаж байна.
Гэмт явдал судлал клуб нь анх 2001 онд Цагдаагийн академийн Эрүүгийн эрх зүйн болон Криминологийн тэнхимийн дэргэд ахлах багш Бадамын Батзоригын санаачилгаар “Сонсогч оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичихэд дур сонирхолтой болгох ур чадвар эзэмшүүлэх, сурах арга барил, дадал эзэмших, бие даан суралцах, хувийн зохион байгуулалт, цагийг үр бүтээлтэй ашиглах, гишүүдийн ажил, хариуцах чадвар, мэдлэг, сахилга, хариуцлага, сурлага болон багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэхэд оршино” хэмээх зорилгоор 34 гишүүнтэйгээр байгуулагдаж одоо Эрүүгийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх “Гэмт явдал судлал” клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулах чиглэл, дотоод дүрэм, журмаа батлан 42 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Тус клуб нь 2011 оны 11 сарын 3-нд клуб үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэж дээрх хугацаанд 500 гаруй сонсогч, оюутан гишүүнээр элсэн суралцсан ба тэдний оролцоотойгоор үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр олон төрлийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, тэдний талархлыг хүлээсээр ирсэн. Энэхүү арга хэмжээний үеэр клубыг үүсгэн байгуулагч Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албаны дарга Бадамын Батзориг болон манай клубтэй хамтран ажилладаг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэсгийн байцаагч, урамшилт эргүүлүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, Монголын үндэсний дээд сургуулийн “Шударга ёс” клуб, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, эрүүгийн эрх зүйн тэнхимийн хамт олон зэрэг 300 гаруй хүн тус арга хэмжээнд идэвхтэй оролцсон. Мөн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр хамтран ажилладаг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хамт олон, 23 дугаар хорооны урамшуулалтай эргүүлийн хамт олонд дурсгалын зүйл гардуулсан.
2013 оны "Гэмт явдал судлал" клубын нээлтийн үйл ажиллагаа
Клубын явуулдаг үйл ажиллагааны талаар дурьдвал:
Клубын удирдах бүрэлдэхүүн
Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Бат-Очир, тэнхимийн багш Б.Мөнхзул, тэнхимийн багш Э.Золбоо нарын удирдлаган дор