ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Огноо: 2026-10-02
✅ Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн суралцагчдын дунд “Сагсан бөмбөг”, “Волейбол”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-27-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 28 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. ✅ Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд 242 дугаар дамжаа тэргүүлж, 211 дүгээр дамжаа дэд, 213 дугаар дамжаа гутгаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 242 дугаар дамжаа тэргүүн, 221 дүгээр дамжаа дэд, 231 дүгээр дамжаа гутгаар байрт шалгарлаа.

 

✅ Шилдэг тоглогчоор 242 дугаар дамжааны суралцагч Ж.Мөнх-Эрдэнэ, Н.Энхжин нар шалгарав. Харин холын зайн шидэлтийн төрөлд 213 дугаар дамжааны суралцагч Б.Билгүүн, 242 дугаар дамжааны суралцагч Н.Энхжин нар аваргаллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний “Шилжин явах цом”-ыг Э.Мянганбаяр ангийн даргатай 211 дүгээр дамжааны хамт олон хүртэв.

✅ Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд 211 дүгээр дамжаа тэргүүлж, 213 дугаар дамжаа дэд, 212 дугаар дамжаа гутгаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 221 дүгээр дамжаа тэргүүн, 241 дүгээр дамжаа дэд, 212 дугаар дамжаа гутгаар байрт шалгарлаа.

✅ Шилдэг тоглогчоор 213 дугаар дамжааны суралцагч Н.Билгүүн, 241 дүгээр дамжааны суралцагч Б.Номин-Эрдэнэ нар тодров. Волейболын тэмцээний “Шилжин явах цом”-ыг О.Тэмүүлэн ангийн даргатай 212 дугаар дамжааны хамт олон хүртлээ.

✅ Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook