“ШИЛДЭГ ИЛТГЭЛ-УРАН ИЛТГЭГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Огноо: 2026-11-13
“ШИЛДЭГ ИЛТГЭЛ-УРАН ИЛТГЭГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
“ШИЛДЭГ ИЛТГЭЛ-УРАН ИЛТГЭГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас “Шилдэг илтгэл-уран илтгэгч” шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.11.13/ Их сургуулийн Соёлын төвд боллоо.

Их, дээд сургуулиудын оюутан, суралцагчдын дунд 14 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнийг “Шилдэг илтгэл”, “Уран илтгэгч” гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутан, суралцагчдын төлөөлөл оролцсон юм.

Шилдэг илтгэл тэмцээний тэргүүн байранд Санхүү, эдийн засгийн их сургуулийн 4-р түвшний оюутан Б.Хулан, Э.Энхмөрөн, Н.Мишээл нар “Үндэсний аюулгүй байдал”, дэд байранд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 543 дугаар дамжааны сонсогч Э.Минжбадгар, сонсогч Г.Ариунгоо “Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, гутгаар байранд "Отгонтэнгэр" их сургуулийн оюутан С.Атарцэцэг, Б.Лхагвадулам “Насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалах” сэдэвт илтгэлээр шалгарлаа.

“Уран илтгэгч” тэмцээний тэргүүн байранд Сургалт судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч Г.Аминсарнай өөрийн зохиосон “Эх орон”, дэд байранд Хилийн албаны сургуулийн 436 дугаар дамжааны сонсогч М.Ариунаа “Нар зөв эх орон” найраглал, гутгаар байранд Хилийн албаны сургуулийн 441 дүгээр дамжааны сонсогч Б.Батбаяр өөрийн зохиосон “Миний хөдөө нутаг” шүлгээрээ тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон сонсогч, оюутнууд та бүхэндээ сурлагын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.77)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook