Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 2026 оны аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Их сургуулийн спорт зааланд амжилттай боллоо.
Тэмцээнд тус сургуулийн 12 багийн 250 гаруй баг, тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдэл тэсвэр хатуужлаа сорин оролцсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд түрүүч Ш.Нямсүрэн ахлагчтай 621 дүгээр дамжааны баг, тамирчид, дэд байранд суралцагч Э.Энхбат ахлагчтай 6531 дүгээр дамжааны баг, тамирчид, гутгаар байранд суралцагч Б.Төвшинбаяр ахлагчтай 6541 дүгээр дамжааны баг, тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.
Мөн тэмцээний үеэр Гал унтраах техник спортын тамирчин дамжааны захирагч-багш, ахлах дэслэгч Б.Цэнд-Аюуш, 641 дүгээр дамжааны түрүүч Б.Түвшинбаяр, 641 дүгээр дамжааны сонсогч Н.Мөнх-Эрдэнэ нарт спортын дэд мастерын үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.