ХИЛЧИН "ОФИЦЕР" БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Огноо: 2026-11-13
ХИЛЧИН
ХИЛЧИН "ОФИЦЕР" БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Хилийн албаны тэнхимийн "Офицер" бэлтгэх сургалтын төгсөгчдөд гэрчилгээ, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.11.13) боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбилэг болон багш, албан хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцов. Төгсөгчдийг төлөөлж, щ3401 дүгээр дамжааны төгсөгч Ө.Авирмэнд мэндчилгээ дэвшүүлэн, 3401 дүгээр дамжааны төгсөгч Ө.Доржханд ая дуугаа өргөн барилаа.

Нийт төгсөгчдөдөө ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.77)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook