УДИРДАХ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-17
УДИРДАХ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
УДИРДАХ АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Удирдлагын академи, Хууль зүйн сургууль хамтран их сургуулийн ТТ-4 болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байгаа удирдах албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдөр /2026.11.17/ зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын академийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэв.
"MNS ISO стандартуудын мэдлэг ойлголт" сэдвээр Lead Implementer (ISO 22000:2018, ISO 9001:2015), Lead Auditor (ISO 22000:2018), Halal Expert С.Тэмүүлэн, доктор (Ph.D) Г.Болор-Эрдэнэ, "Стратегийн удирдлага, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй" сэдвээр Halal Expert С.Тэмүүлэн, доктор (Ph.D) М.Даваабат, "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод хяналт, дотоод аудит" сэдвээр Хууль зүйн сургуулийн доктор (Ph.D) Т.Азжаргал, цагдаагийн ахмад Б.Батбаяр, "Онцгой нөхцөл байдлын үеийн ажиллагаа" сэдвээр Гамшгийг судлалын доктор (Ph.D), хурандаа Д.Базаррагчаа, доктор (Ph.D) Б.Саранцэцэг, "Дээд боловсролын сургалтын байгууллагын соёл, төлөвшил" сэдвээр СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Ю.Хорлоо, дэд хурандаа П.Цацрал нар сургалт явууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook