Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Их сургуулийн байрлалд болон Гүнжийн хоолой дахь хээрийн сургалтын төвд ландшафтын төлөвлөгөөний дагуу мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр (2026.10.02) Их сургуулийн Удирдлагын академиас 60 ширхэг хайлаас, Цагдаагийн сургууль 35 бургас, 25 хайлаас, Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газар 50 ширхэг голтбор модыг (2026.10.02) Их сургуулийн Гүнжийн хоолой дахь хээрийн сургалт, дадлагын төвд мод тарьсан юм.