ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛАХ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА

Огноо: 2026-10-08
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛАХ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА
Эдийн засаг, хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээ хийхээр өчигдөр /2026.10.08/ Дотоод хэргийн их сургуульд ажиллалаа.

Ажлын хэсэг нь дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны чадавх, үр дүнг үнэлэхтэй холбоотой шалгуур, үзүүлэлтийн хэрэгжилттэй танилцаж, Их сургуулийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, судалгаа эрхэлж буй хүний нөөц, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж буй байдал болон холбогдох бусад баримт, мэдээллийг авч, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, судалгааны үр дүн, цаашдын зорилт, хөгжлийн чиг хандлагын талаар Их сургуулийн холбогдох албан тушаалтан, судлаач, эрдэмтэн багш нар мэдээлэл өгч, ажлын хэсгийн гишүүдтэй хамтарч ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.246)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook