"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Огноо: 2026-10-13
"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын хамт олон нэгдэж, Баянзүрх дүүрэг дэх Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр /2026.10.13/ мод тарилаа.

Албан хаагчид тус цэцэрлэгт хүрээлэнгийн инженер, цэцэрлэгчдийн мэргэжил арга зүйн зөвлөмжийн дагуу монос, үрэл, үхрийн нүд, улиас зэрэг гоёлын болон жимсний 60 гаруй мод, бут тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

Мод тарих, ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Иймд Дотоод хэргийн их сургуулийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, мод тарьж ургуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, эх байгалиа хайрлан хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook