ДХИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ, ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Огноо: 2026-10-14
ДХИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ, ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
ДХИС-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ, ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Н.Төмөрчөдөр, Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Ганчимэг нар Япон Улсын Токиогийн их сургуулийн урилгаар тус сургуульд амжилттай ажиллалаа.

Томилолтын хүрээнд Онцгой байдлын сургуулийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Ганчимэг Токиогийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, оюутнуудад зориулан илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын гамшгаас хамгаалах туршлага болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр дүнгээс хуваалцав.

Мөн энэ үеэр дэлхийн топ сургуулиудын нэг Токиогийн их сургуулийн Гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төвтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, тус төвийн үйл ажиллагааны арга барил, тэргүүн туршлагатай танилцсан юм.

Түүнчлэн тус их сургуулийн Гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан гамшгийн үеийн дадлага сургуулилтад оролцон, штабын зохион байгуулалт болон цагийн байдалд хэрхэн ажиллах талаар туршлага судаллаа.

Энэхүү айлчлал нь Дотоод хэргийн их сургууль болон Токиогийн их сургууль хоорондын цаашдын сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой алхам боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.201)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook