ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Н.САЙНБАЯР: ДХИС-ИЙН СУДЛААЧДЫН “HOTSPOT APPLICATION DEVELOPMENT” ТӨСӨЛ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРСАН

Огноо: 2026-10-22

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг төсөл” шалгаруулах уралдааны 2025 оны уралдаанд миний бие хамтран зүтгэгч нарын хамтаар “Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих Hotspot application development” төслөөр оролцож тэргүүн байранд шалгарч байсан.

Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тул салбарын судлаачдын бүтээлч хандлагыг нэмэгдүүлсэн гэж боддог. Бидний хувьд ч жил бүр тодорхой судалгааны үр дүнгээр тогтмол оролцдог.

Бидний Hotspot application development төсөл нь Монгол Улсын иргэн аливаа гэмт хэргийн талаарх статистик мэдээллийг тодорхой хугацааны дараа авдаг, энэ нь тухайн мэдээллийг амьдрал үйл ажиллагаандаа хэрэглэх боломжгүй байдалд хүргэдэг. Тэгэхээр бидний санал болгож байгаа төслийн хүрээнд та өдөр тутамдаа өөрийн амьдарч байгаа орчиндоо үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг шууд хүлээн авч, хайртай хүмүүсээ болзошгүй гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн статистик мэдээллийг тогтмол, хамгийн сүүлийн үеийн байдлаар иргэдэд хүргэснээр тэрхүү мэдээллийг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Салбарын судлаач та бүхнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний "Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook