Энэхүү үйл ажиллагаанд Их сургуулийн Дэд бөгөөд, сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар, "Инженер геодези" ХХК-ны ерөнхий захирал Ч.Цэрэнбат, БНХАУ-ын DJI компанийн Өмнөд азийн бүс хариуцсан менежер Саймон Хуанг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Талууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологи, зайнаас хийх тандан судалгаа, гео-орон зайн мэдээллийн систем болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн нислэгийн хээрийн сургалтын төв байгуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцож, харилцан тохиролцов.
Уулзалтын үеэр "Инженер геодези" ХХК-ны зүгээс Дотоод хэргийн сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах DJI dock 2 загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг бэлэглэнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү санамж бичгийг байгуулан хамтран ажилласнаар Хууль сахиулах байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн жолоодлого, ашиглалтын чиглэлээр мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.