Уулзалтаар хоёр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна.
Талууд 2026–2027 оны хичээлийн жилээс оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад харилцан суралцах, туршлага солилцох, мэргэжлийн орчинд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлэхээр боллоо.
Оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчдын мэргэжлийн онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулах, салбарын шинэ чиг хандлага, туршлагаас суралцах боломж нэмэгдэхийн зэрэгцээ хоёр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.