СУРАЛЦАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-09
СУРАЛЦАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран 10-12 дугаар ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрх судас, чих хамар хоолой, хоол боловсруулах эрхтний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаа нь суралцагчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, аливаа өвчлөл болон болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, цаашид шаардлагатай тусламж, үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох зорилготой юм.

Суралцагчдын эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон үйл ажиллагааг дэмжин ажилласан Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын нийт хамт олонд талархал илэрхийлье

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook