![]()
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН
Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй ![]()
Хүүхдийн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй эрсдэлийг эрт илрүүлэх, мэдээлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд:
Хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлийг эрт илрүүлэх
Эрсдэлийг мэдээлэх, бүртгэх, арилгах
Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх
Хүүхэд, гэр бүл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
Сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлсэн бол-ЗААВАЛ ХИЙЕ!