
МӨРДӨХ АРГА ЗҮЙН ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ
“ТАКТИК” КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА
Мөрдөх арга зүйн тэнхимийн дэргэдэх “ТАКТИК” клуб нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дотоод хэргийн Их сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан. Клубийн удирдагч багшаар цагдаагийн дэслэгч С.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд Профессор, доктор (Ph.D), Дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Дэд профессор, Доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Түвшин-Эрдэнэ, Ахлах багш, цагдаагийн хошууч О.Баярсайхан, Багш, Цагдаагийн ахмад, Э.Доржпүрэв, Цагдаагийн ахмад Б.Жанлавцогзол нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Манай тэнхимийн дэргэдэх “Тактик” клубийн гишүүд болон сонсогч, суралцагч нар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, мөрдөх албанд орж ажиллахад шаардлагатай мэдлэг мэдээллийг эзэмших, мөрдөн шалгах ажиллагааны тактик, арга зүйд суралцана. Манай клубийн анхны тэргүүнээр 2019 онд Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч (Волейболын спортын дэд мастер) Г.Халиун ажиллаж байсан бөгөөд одоогоор тус клубийн тэргүүнээр 345 дугаар дамжааны сонсогч Б.Хүслэн-Эрдэнэ ажиллаж байна.
Клубийн зорилго:
Мөрдөх арга зүйн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай нягт уялдуулан, гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад криминалистикийн техник, тактикийн аргуудыг хууль ёсны хүрээнд оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх; улмаар гишүүдийн критик сэтгэлгээ, багаар ажиллах чадамж болон мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мөрдөгчийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Клубийн гишүүдийн зорилт:
Мөрдөх арга зүйн онолын мэдлэгийг практик сургуулилалт, кейс шинжилгээгээр дамжуулан бодит дадал болгон бататгах, орчин үеийн техник хэрэгслийг тактикийн үйл ажиллагаанд ашиглаж сурах, мөрдөн шалгах ажиллагааны явцад харилцааны болон багаар ажиллах чадварыг эзэмшихэд оршино. Үүний зэрэгцээ гишүүдийн судалгаа шинжилгээ хийх эрмэлзлийг дэмжиж, хууль дээдлэх ёс, мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн чадварлаг боловсон хүчин болон төлөвшихөд чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Клубийн үйл ажиллагааны чиглэл:
Гишүүдийн мөрдөн шалгах ур чадварыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд гэмт хэргийн газрын үзлэг болон бусад мөрдөн шалгах ажиллагааны бодит дадлага сургуулилалтыг тогтмол зохион байгуулах, криминалистикийн орчин үеийн техник хэрэгслийг ажиллагаанд ашиглах арга барил, Хуулийн сэтгэл судлал, гэмт хэрэгтний сэтгэл зүй, Полиграф болон Профайлинг-ийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах практик мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Тэргүүний үүрэг:
Клубын ахлагч нь клубын үйл ажиллагааг ерөнхийлөн удирдан зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд удирдах, хянах үүрэгтэй.
Зохион байгуулалтын багийн үүрэг:
Аливаа үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
Хүний нөөцийн багийн үүрэг:
Шинэ гишүүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, клубийн хамтач уур амьсгалыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Клубийн дэмжигч байгууллагууд:
Дотоод хэргийн Их сургууль, Цагдаагийн сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх хэлтэс, Мөрдөх арга зүйн тэнхим, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсүүд.
Хэрхэн гишүүн болох вэ?
Дотоод хэргийн Их сургуулийн сонсогч, суралцагч бүх оюутнууд гишүүнчлэлийн эрхтэй.
Клубын гишүүдийн давуу талууд:
Мөрдөх арга зүй, Мөрдөн шалгах ажиллагааны оролцогч нарын сэтгэл зүйг урьдчилан таних, урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү мэргэших боломжтой ба клубээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрийн мэргэжлийн талаар өргөн мэдлэгтэй болно.
ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН, МӨРДӨХ АРГА ЗҮЙН ТЭНХИМ
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Мөрдөх арга зүйн тэнхим |
Багш, цагдаагийн дэслэгч С.Чингүүн |
70155026 |
24 |
2019 оны 07 дугаар сарын 25 |