ТАНИЛЦУУЛГА
Усан спорт, сургалтын төвийн “Аврагч-усчин” клуб нь 2025–2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу сонсогч, суралцагчдын усанд сэлэх ур чадварыг хөгжүүлэх, усан орчин дахь аюулгүй байдлыг хангах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын хүрээнд усанд сэлэлтийн үндсэн дөрвөн төрлийн техник, ур чадварыг эзэмшүүлэх, усанд зөв, аюулгүй сэлэх арга барилд сургах, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Үйл ажиллагаанд нийт 30 гаруй сонсогч, суралцагч идэвхтэй хамрагдаж байна.
Мөн усан поло, усны волейболын хичээлүүдийг давхар зохион байгуулснаар суралцагчдын багаар ажиллах чадвар, хурд, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг хөгжүүлж байна.
Сургалтын орчин, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд гүний бассейнд аврагч-усчны дохионы самбар байршуулж, түүний хэрэглээг таниулсан. Түүнчлэн уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглагдах олс, зангилааны онолын сургалтыг зохион байгуулсан.
Тус клубийн үйл ажиллагааг Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн усан спорт, сургалт хариуцсан ахлах дасгалжуулагч-багш, хурандаа Н.Үербаатар, багш, ахлах дэслэгч А.Шинэбаяр, дэслэгч А.Мөнхтуяа, усчин-аврагч, ахлах ахлагч Э.Амарбаяр нар удирдан зохион байгуулж байна.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Албаны бэлтгэлийн соёмбо төв |
Усан спортын сургалт хариуцсан ахлах дасгалжуулагч - багш, хурандаа Н.Үербаатар |
70155026 |
30-38 |
2023 |