“БАЙЛДААНЫ САМБО, ЧӨЛӨӨТ БӨХ” - ийн секц

СЕКЦИЙН ТАНИЛЦУУЛГА

ДХИС-ийн сонсогч оюутнуудын хичээлийн болон хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, тэмцээн уралдаанд оролцож, мэдлэг, чадвар, дадал эзэмшихийн зэрэгцээгээр бие бялдрын хөгжил дээшлэх, эрүүлжих, чийрэгжих ачаалал даах чадвар нэмэгдэж үүрэг гүйцэтгэхэд бие бялдар болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй ирээдүйн шилдэг боловсон хүчин болж бэлтгэгдэн гарахад онцгой ач холбогдолтой сургалт юм.

Тус дугуйланг Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Ч.Жаргалсайхан удирдан зохион байгуулдаг бөгөөд тэрээр олон олон сонсогч суралцагчдыг Ази тив, Олон Улс, Монгол Улсын хэмжээний тэмцээнүүдэд бэлтгэн шагналт байруудыг эзэлсэн туршлагатай тамирчин, дасгалжуулагч юм.

Түүний бэлтгэсэн суралцагчдын амжилтаас дурьдвал

  • 2015 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд хүрэл медаль-2,
  • 2016 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд алтан медаль-1, мөнгөн медаль-1, хүрэл медаль-1
  • 2017 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд мөнгөн медаль-4, хүрэл медаль-1
  • 2018 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд алтан медаль-3, мөнгөн медаль-2,  хүрэл медаль-7
  • Самбо бөхийн Ази-тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль-1, мөнгөн медаль-1, хүрэл медаль-1,
  • 2019 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд алтан медаль-1, мөнгөн медаль-3, хүрэл медаль-4
  • 2020 он Улсын аварга шалгаруулах ”Байлдааны самбо”-ын төрөлд мөнгөн медөль-1,  хүрэл медаль-4
  • 2023 он “Самбо бөхийн Залуучуудын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Алтан медаль-2 Хүрэл медаль-2 тус бүр хүртэж багийн дүнгээр 2 дугаар байр
  • “Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2023” алтан медаль-2, мөнгөн медөль-5, хүрэл медаль-8,
  • “МОНГОЛЫН ТУУРГАТАНЫ АВАРГА-2024” тэмцээнд мөнгөн медаль- 1,  хүрэл медаль-7
  • “ОХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн аварга Владимир Куликовын нэрэмжит ‘Мэргэжлийн Байлдааны Самбо’-ын аварга шалгаруулах Олон улсын тэмцээн 2024” мөнгөн медаль-1
  • 2025 он “Самбо  бөхийн ” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” алтан медаль-3, мөнгөн медөль-1, хүрэл медаль-10

Чөлөөт бөхийн төрлөөр

  • 2025 он: Оюутны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн.

Ийнхүү байлдааны самбо, чөлөөт бөхийн секц, дугуйлан нь сонсогч, суралцагчдын бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, спортын ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ улс, олон улсын тэмцээнд амжилттай оролцох чадварлаг тамирчдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Албаны бэлтгэлийн соёмбо төв

Ахлах багш, дэд хурандаа Ч.Жаргалсайхан

70155026

30-40

2011

Instagram
Youtube
Facebook