
ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛИЙН ДЭРЭГД ДЭХ СПОРТЫН ХУТГА ШИДЭЛТИЙН “ЗЭВ” КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА
Хилийн албаны сургуулийн цэргийн хэргийн тэнхимийн багш, хошууч Б.Батхуягийн санаачилгаар спортоор дамжуулж цэргийн сургуулийн сонсогч суралцагч нарын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор Спортын хутга шидэлтийн “ЗЭВ” клубийг үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн 50 гаруй орон спортын хутга шидэлтийн олон төрлөөр идэвхтэй хичээллэж байна.
КЛУБИЙН ЗОРИЛГО:
Сонсогч суралцагч, багш алба хаагчдад спортын хутга шидэлтийг системтэй сургалтаар, тамирчдын бие бялдар, Эрүүл мэнд, Оюун санааны хөгжлийг төлөвшүүлж, өөрийгөө ухамсарлах амьдралын эерэг үнэт зүйлс, дадал хэвшил бүтээхэд чиглэгдэнэ.
КЛУБИЙН ЗОРИЛТ:
Тамирчдын бие бялдрыг өв тэгш хөгжүүлж, хутга шидэх үндсэн арга техникт суралцах, спортоор хичээллэх хэрэгцээ, сэтгэл зүйн болон тактикийн чадавхыг дээшлүүлж цэргийн албан хаагчдын цэргийн мэргэжлийн ур чадварыг сайжруулахад оршино.
КЛУБИЙН АМЖИЛТ:
“СПОРТЫН ХУТГА ШИДЭЛТ“-ийн “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 08-11-ний хооронд Улаанбаатар хотноо Орос, Беларус, Герман, Казакстан, Монгол нийт 5 орны 170 гаруй тамирчин эрэгтэй 8, эмэгтэй 8 төрөлд хүч сорин өрсөлдөж
Цэргийн хэргийн тэнхимийн багш хошууч Б.Батхуяг хэт холын зайн шидэлтийн төрөлд “МӨНГӨН” медаль, 433 дугаар дамжааны сонсогч А.Сондор түргэн шидэлтийн зайн төрөлд Монгол улсын анхны эмэгтэй “АЛТАН” медальт тамирчин болсон.
Тус тэмцээнд “Хилийн алба”-ны сургуулийн цэргийн хэргийн тэнхимийн багш, хошууч Б.Батхуяг дасгалжуулагчтай спортын хутга шидэлтийн “ЗЭВ” клубээс нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцон эрэгтэй, Түргэн шидэлт, 9 метр, хэт холын зайн шидэлтийн төрлүүдэд сонсогч Д.Рэнцэнсамбуу-Ёндон, эрэгтй 6 метрийн төрөлд сонсогч Д.Алтан-Очир, хурдан шидэлтийн төрөлд О.Сүхбат, эмэгтэй түргэн шидэлтийн төрөлд, сонсогч Т.Ариунзул, Б.Цэлмэг, эмэгтэй 3 метрийн төрөлд дэд түрүүч С.Хонгорзул, Б.Нарансолонго нар амжилттай оролцон финалын шатанд шалгарч тусгай байр эзэлсэн.
“АЗИЙН АВАРГА-2026” Тэмцээнд 443 дугаар дамжааны сонсогч А.Сондор Түргэн шидэлтийн төрөлд “АЛТАН” медаль,
442 дугаар дамжааны сонсогч, Б.Алтан-Очир хэт холын зайн шидэлт, Түргэн шидэлтийн төрөл хошой “ХҮРЭЛ” медаль хүртсэн
Спортын хутга шидэлтийн “Дэлхийн цомын аварга-2026” шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад Улсын Улан-Үд хотод 2026 оны 09 сарын 27-29-ны өдрүүдэд Дэлхийн 16 орны шигшээ баг тамирчид авьяас ур чадвар, сэтгэл зүй, хүч төвлөрлөө сорин өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр МУ-ын шигшээ баг тамирчид 2 дугаар байр эзэлж, 1 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд “Хилийн албаны сургууль”-ийн 442 дугаар дамжааны сонсогч Баатарчулууны Алтан-Очир, Хэт холын зайн шидэлтийн төрөлд: алтан медаль, Олон улсын спортын хутга шидэлтийн 1 зэрэг, Сонсогч Ариунжаргалын Сондор хэт холын зайн шидэлтийн төрөлд хүрэл медаль, Олон улсын спортын хутга шидэлтийн 2 зэрэг, Сонсогч Батжаргалын Нарансолонго Олон улсын спортын хутга шидэлтийн 2 дугаар зэргийн болзол хангасан.
Спортын хутга шидэлтийн “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн ОХУ-ын Ставраополь хотод 11.04-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж ЗЭВ клубын тамирчин Хилийн албаны сургуулийн 421 дүгээр дамжааны сонсогч М.Мядагмаа 3 метрийн зайн шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Мөн Монгол улсын анхны эмэгтэй спортын мастер цолны болзол хангасан амжилттай оролцсон.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Цэргийн хэргийн тэнхим |
Цэргийн хэргийн тэнхимийн ахлах багш хошууч Б.Батхуяг |
70155026 |
12 |
2025 |