ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Сургалтын газрын Гадаад хэлний институтээс багш, алба хаагчдын англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Feel Free” ярианы клуб нв 2023 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Дотоод хэргийн салбарын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр /2021-2024/, Багшийн хөгжлийн хөтөлбөрийн 3.2 Багшийн хөгжлийг дэмжих хөгжлийн хөтөлбөрийн гадаад хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулдаг.
Клубийн үйл ажиллагаа нь:
2025-2026 оны хичээлийн жилийн “Feel Free” алба хаагчдын ярианы клубийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн бөгөөд цаашид 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн 16:00 цагт Гадаад хэлний институтийн 406, 409 тоот танхимд Фулбрайт хөтөлбөрийн туслах багш Эстелл Роберто Балсировтай хамтран зохион байгуулагдана.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Гадаад хэлний институт |
Ахлах багш, ахлах дэслэгч Б.Цолмон, Багш, цагдаагийн ахлах дэслэгч У.Лхагвамаа |
70155026 |
12 |
2023 |