“Гардан тулааны” секц

ТАНИЛЦУУЛГА

Гардан тулааны сургалт нь аливаа халдлага, дайралтаас өөрийн болон бусдын амь нас, биеийг хамгаалах тусгай ур чадвар, хөдөлгөөний дадал, эвслийг эзэмшүүлэх, мөн эр зориг, тэвчээр, дайчин чанар болон өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг.

Сонсогч, суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх, гардан тулааны ур чадварыг сайжруулах зорилгоор хичээлийн бус цагаар секц, дугуйланг тогтмол зохион байгуулж, шат дараалсан тэмцээн уралдаанд бэлтгэн амжилттай оролцуулсан.

Энэхүү чиглэлээр нийт 200 гаруй медаль хүртсэнээс Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль, Муай Тай боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алтан медаль, 2022 оны Кикбоксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Сургалтыг Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек, хошууч О.Энхбат нар удирдан зохион байгуулж байна.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Албаны бэлтгэлийн соёмбо төв

Ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек, Багш, хошууч О.Энхбат 

70155026

28

2013

Instagram
Youtube
Facebook